"Говийн гайхамшигт 6" уулзалт Өмнөговь аймагт болж байна. Анх 2016 онд Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн Хамгаалалтын захиргааны нутагт зохион байгуулж байсан ба эдүгээ цар хүрээ, үр дүн нэмэгдсэн томоохон чуулга уулзалт болон өргөжсөн байна. Хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт зэргийн амьдардаг экосистемийг хамгаалах замаар байгаль орчин, ан амьтнаа хайрлан хамгаалах арга хэмжээ, тэргүүн туршлагаа солилцдог уламжлалтай. Өмнөговь аймагт болж буй чуулга уулзалтад Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймгийн ЗДТГ, Байгаль орчин аялал жуулчлалын газар, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож байна. Тэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэж төлөвлөнө.