Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн “Ёлын-Ам” гэдэг газар мөс цөмөрч суудлын автомашин суужээ. Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 7-ны өдрийн 19:33 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Даланзадгад-Хүрмэн сумын чиглэлд зорчиж явсан "CC1030UA21A-Пикап" загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ мөс цөмөрч суусан байжээ. Автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж иргэдийг Д /36 настай, эрэгтэй/, Н /47 настай, эрэгтэй/ 02:16 цагт аймгийн төвд авч ирсэн байна.