Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут баг, "Мэлз хайрхан гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км, Багануур дүүргээс зүүн урд зүгт 15 км/- т голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагаар /2022.01.23/ Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.
Алба хаагчдыг очиход тус дүүргээс “Гурван хонгор” амралтын газрын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн В /69 настай эрэгтэй/-гийн “Тоёота Румён” загварын суудлын автомашин “Хэрлэн” голын мөс цөмөрч суусныг татан гаргасан юм.
Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.