Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ мөрний мөс цөмөрч, суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ


Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг сумын төвөөс баруун урьд зүгт 45 км-т орших Тээл багийн Тээлийн бирвааз гэдэг газар Сэлэнгэ мөрний мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөмөрч, суужээ. 
Энэ дуудлагыг 12-р сарын 26-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн "Лексус-450" загварын автомашин иргэд суусан байв. 

Тэд Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд дөрвөн зорчигчтой явж байхдаа голын хойд эргээс 20 метрийн зайтай, дөрвөн дугуй цөмөрч орсон байсныг 18:07 цагт татан гаргасан байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ