Архангай аймгийн Хашаат сум Номгон багийн “Хөөврийн гүүр” гэдэг газарт наймдугаар сарын 13-ны өдрийн 07:30-08:00 цагийн орчим нэг өрхийн 100 гаруй бог мал аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг мөн өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газраас сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд очиход малчин Х-ын 87 хонь аянгад цохиулж хорогдсон байсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.