Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

15 үхэр аянганд цохиулж үхжээ



Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ёлын ам багийн “Агуйт” гэдэг газар  нутаглаж буй малчин Ц-ын 15 үхэр 07.14-ний өдрийн 16:00 цагийн орчим аянгад цохиулж үхжээ.
Аянга буусан газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 78 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т юм байна. Тус мэдээллийг 07.15-ны өдрийн 09:29 цагт Өлзийт сумын ЗДТГ-ын дарга М.Зоригт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ. Аянга буусан газарт Өлзийт сумын мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагч О.Намжирмаагаар ахлуулсан алба хаагчид очиж хохирлыг тогтоон ажиллаж байгаа талаарх мэдээллийг тус сумын ЗДТГ-аас мэдээлэв. 
Эх Сурвалж: Montsame.mnскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ