Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Бонго пронтер” загварын ачааны автомашин, 4 ханатай гэр шатжээ



Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 7 дугаар байранд иргэн Л-ийн 3Ч2 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 05:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан 05:25 цагт очиж  2 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн “Шивээ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 35 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 251 км-т/  иргэн Э-ийн “Бонго пронтер” загварын ачааны автомашин, 4 ханатай гэр 05.25-ны өдрийн 14:56 цагт шатсан. Мэдээллийг “Оюу толгой” ХХК-ийн Онцгой байдлын ангийн гэнэтийн осолд хариу үзүүлэх багийн алба хаагч Ш.Даваадорж мөн өдрийн 15:15 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ