http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ


Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, Их мухар гэх газарт өнөөдөр /2026.10.29/ 08:40 цагийн орчимд малчин руу баавгай дайрч, гэмтээсэн гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, 35 настай эрэгтэйг малдаа явж байхад нь баавгай дайрч, хазаж, самардсан байна. Дуудлагын дагуу сумын түргэн тусламжийн баг болон холбогдох албаныхан шуурхай ажиллаж, хохирогчийг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэжээ. Одоогийн байдлаар иргэний биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа гэв. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны холбогдох албаныхан тус газарт очиж, газар дээр нь ажиллаж байгаа аж.
Дашрамд дурдахад, өнгөрсөн сард Сэлэнгэ аймгийн 10 сумын нутаг дэвсгэрт хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, нийт 162 толгой мал барьж идсэн тохиолдол бүртгэгдсэн талаар холбогдох албанаас мэдээлж байсан. Ан амьтад өвлийн ичээндээ орохын өмнө идэш тэжээлээ нөөцлөхтэй холбоотойгоор сүүлийн үед баавгай зэрэг амьтад суурьшлын бүс болон малын бэлчээрт үзэгдэх тохиолдол нэмэгджээ.
Иймд иргэдийг зэрлэг амьтан руу ойртохгүй байх, мал сүргээ хараа хяналттай байлгах, баавгай үзэгдсэн тохиолдолд өөрсдөө хөөж туух, ойртохгүйгээр холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ