http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цаг агаарын нөхцөл хүндэрч байна


Өнөөдөр буюу 10 сарын 22-ны өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгийн өмнөд хэсэг, Архангай аймгийн зүүн хэсгээр салхи секундэд 18–20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна
Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймгийн зарим нутгаар цас, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Жолооч, тээвэрчид үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй тул холын замд гарахаас зайлсхийж, зайлшгүй зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалган, хурдыг тохируулж, хоорондын зайг баримтлаарай.
Малчид малаа ойр бэлчээрлүүлж, цаг агаарын нөхцөлд тохируулан малын хариулга, хот хороо, хашаа саравчныхаа бэхэлгээг сайтар шалгаж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.
Иргэд цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангана уу.
Болзошгүй осол, эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байгаарай!
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ