
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км зайтөй Маш хэмээх газарт малчин 26 настай эмэгтэй А 10-р сарын 15-ны 07:00 цагийн орчимд малаа хайж яваад, сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 16:50 цагт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, ар гэрийнхэн иргэн А-г эрэн хайх ажиллагааг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.







