
Японд оршин суугаа гадаадын иргэдийн тоо түүхэн дээд хэмжээнд хүрч, 4.28 сая давжээ. Тус улсын Цагаачлалын албаны мэдээлснээр, зургадугаар сарын эцсийн байдлаар тус улсад 4,281,000 гадаадын иргэн оршин сууж байгаа нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эцсээс 155,600-аар өссөн үзүүлэлт юм.
Оршин суух зөвшөөрлийн ангиллаар авч үзвэл, байнгын оршин суугчид хамгийн олон буюу 961,300 байна. Үүний дараа инженер, хүмүүнлэгийн ухааны мэргэжилтэн, олон улсын үйлчилгээний ажилтан ангиллын зөвшөөрөлтэй 516,200 хүн, оюутны зөвшөөрөлтэй 479,600 хүн байна.
Харьяаллын улсаар нь ангилбал, Хятадын иргэн хамгийн олон буюу 941 мянга байгаа бол Вьетнамын иргэ 693,800, Өмнөд Солонгосын иргэн 408,700, Филиппиний иргэн 362,800 байгаа юм.
Түүнчлэн энэ оны эхний хагас жилийн хугацаанд Японд 19,707,000 гадаадын иргэн зорчсон нь өмнөх оны мөн үеэс 21,500-аар буурсан үзүүлэлт болж байна. Мөн долдугаар сарын 1-ний байдлаар Японд оршин суух зөвшөөрлийн хугацаагаа хэтрүүлсэн 65,200 гадаадын иргэн бүртгэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: NHK







