http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Салсан эхнэрээ хүчирхийлж, бэртээсэн цэргийн штабын ажилтны хэргийг шүүхэд шилжүүллээ


Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын ажилтан, Ц.П гэгч залуу салсан эхнэрээ зодож, хүчирхийлсэн хэрэг 2026.0.6.15-16-нд шилжих шөнө гарсан юм. Түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр тус аймгийн Цагдаагийн газар саатуулан, шалгаж байв. Энэ хэргийг тус аймгийн Прокурорын газар хянаад, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.8 дахь заалт (хүчиндэх), Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт (эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 
Ц.П-г тухайн үед үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг нь бүрмөсөн хасжээ.
Хохирогч эмэгтэйн биеийн байдал тааруу, Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Түүний биед харгис хэрцгий аргаар халдсан, биед олон тооны шарх, зовиур үүсгэсэн, хүчиндсэн байсан аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ