http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дүүжин тээвэр секундэд 21 метрийн хурдтай салхийг тэсвэрлэх чадвартай


Дүүжин тээвэр ирэх арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад орж, иргэд зорчиж эхэлнэ. Өдгөө туршилт тохируулгын ажил үргэлжилж байгаа юм. Тэгвэл дүүжин замын тээвэр салхи, шуургатай үед хэрхэн аюулгүй ажиллах талаар Инженер М.Гэрсэнз мэдээлэл өглөө.
Тэрбээр "Иргэдийн түгээмэл асууж байгаа асуултуудын нэг болох салхи шуургатай үед манай дүүжин замын тээврийн систем аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллах вэ гэдэг асуултад хариулт өгье.
Манай үндсэн систем 21 метр секундийн хурдтай салхийг бүрэн тэсвэрлэх чадвартай. Нийт 19 тулгуурын гурван тулгуур дээр салхины хурд болон зүг чигийг хэмжих мэдрэгчүүд байрласан байгаа. Манай дэд системийн хувьд салхины хурд 21 метр секундэд хүрэх хязгаарын 80 орчим хувь буюу ойролцоогоор 16 метр секунд болоход диспетчерийн өрөөнд анхааруулга ирнэ. Ингэснээр үндсэн системийн хурдыг секундэд 6 метрээс 1.5-2 метр болгон бууруулж, зорчигчдыг аюулгүй байдлаар, удаашруулсан хурдаар хоёр буудал руу буулгах зохион байгуулалт хэрэгжих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Улаанбаатар хотын жилийн дундаж салхины хурд ойролцоогоор секундэд 1.5-3 метр байдаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд салхины хамгийн өндөр хурд секундэд 20 метрт хүрч байсан юм байна. Тэгэхээр манай систем секундэд 21 метрийн хурдтай салхийг бүрэн тэсвэрлэх чадвартай. Үүнд үндэслэн аюулгүй байдлын тооцооллыг хийж гаргасан байгаа. Манай диспетчер системд үндсэн хяналтаа тавьж ажиллана" гэлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ