
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаараа нийт 20 асуудал хэлэлцэж байна. Хуралдаанаар эдийн засаг, хөрөнгө оруулалт, газар тариалан, орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх зэрэг олон нийтийн анхаарал татсан асуудлуудыг хэлэлцэж байгаа аж.
Тодруулбал, “Оюутолгой” төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар нээлттэй санал асуулга эхлүүлэх, атрын газрыг тариалангийн газарт шилжүүлэх, орон сууцтай холбоотой залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Мөн эдийн засгийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтын асуудал, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Орхон, Сэлэнгэ аймагт ажилласан талаарх мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.







