http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

10 настай хоёр хүү Хэрлэн голын мөсөн дээр тоглож байхад мөс цөмөрчээ


Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийд багийн Хэрлэнгийн гүүр хэмээх газарт бага насны хоёр хүүхэд Хэрлэн голын мөсөн дээр тоглож байхад нь мөс цөмөрчээ. Хүүхдүүд голын салаа руу эсэн мэнд гарсан боловч эрэг рүү буцаад гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2026 оны 10-р сарын 21-ний 17:10 цагт Онцгой байдлын газарт өгсөн байна. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тус аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн оршин суугч Э /10 настай, эрэгтэй/, Э /10 настай, эрэгтэй/ нар Хэрлэн голын салаанд байсныг эсэн мэнд гаргаад ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ