
“Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д (2026.10.29) гэмтэл гарсан. Станцын үйл ажиллагаа бүрэн зогссон талаар Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэв.
Тэрбээр "Дарханы станцад болсон гэмтэл дан ганц Дарханы иргэдийн асуудал биш. Төвийн шугамаас нөөцөө татахад Улаанбаатар хотын эрчим хүчний асуудал дамнаад үүснэ. Тиймээс Засгийн газар эрчим хүчний цогц бодлого хэрэгжүүлнэ. Шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг үнийн судалгаатай өнөөдөр 17:00 цаг гэхэд бэлэн болгохыг даалгалаа.
Одоогийн байдлаар “ДДЦС” ТӨХК-ийн гэмтэл гарсан хэсгийн тоноглолыг тусгаарлаж, Төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авснаар станцын үйл ажиллагааг сэргээгээд байна. 4 зуух, 3 турбин 30 МВт-ын горимд ажиллаж, Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүлэн ажиллаж байна" гэлээ.







