Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Их уул цэргийн хүрээ, Хонин цохио” гэдэг газар долоодугаар сарын 29-ний 17:00 цагийн орчим аянга бууж, мал хорогдсон тухай мэдээллийг мөн өдрийн 21:00 цагт хүлээн авсан. 17 бог мал /11 ямаа, 6 хонь/ аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг тус ангийн малын эмч Онцгой байдлын газарт мэдээлсэн. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас ажлын хэсэг мөн өдрийн 21:12 цагт очиж, нөхцөл байдалтай нь танилцсан. Долоодугаар сарын 30-ны өдөр сэг, зэмийг устгах ажлыг зохион байгуулна.