Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нүүрсчин Ж.Мөнхбатын “тавиул” Архангайн Б.Цэрэннадмид УИХ-ын гишүүн болж “чадахгүй”


Нүүрсний хэрэгт холбогдож УИХ-ын гишүүний суудлаасаа буусан Ж.Мөнхбат өөрийн халаасны хүн Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидыг парламент руу зүтгүүлж байна.
Мэдээж Ж.Мөнхбат дахин УИХ-ын гишүүн болох эрхгүй. Тэр нүүрсний хэргээс ял сонсч шоронд суугаагүйгээ азтайд тоосон нь дээр.
Гэтэл УИХ-д өөрийнхөө орон зайг байлгахын тулд Б.Цэрэннадмидыг зүтгүүлж, хүслээ гүйцэлдүүлэхээр болсон аж. Үнэндээ Б.Цэрэннадмид нь улстөрд бэлтгэгдсэн сүрхий кандитат биш.
Харин ч гэр бүлийн хувьд тогтворгүй, үр хүүхдээ голж, өнчирүүлсэн нэгэн гэдэг. Гэрээ засч чадаагүй хүн төрөө засч чадахгүй ч түүнд зайлшгүй хэн нэгэнд төлөх ёстой өр бий учраас энэ удаад УИХ-д горилж цаашлаад эзнийхээ захиасыг биелүүлж улсаа самрах бололтой.
Мэдээж МАН-ын удирдлагууд тэнэг хүмүүс биш учраас Б.Цэрэннадмидад УИХ-д нэр дэвших квотыг нь өгч нүүрсчин Ж.Мөнхбатыг баярлуулах алхам хийхгүй нь бололиой. Учир нь МАН-ын дарга нар түүний ард ямар, ямар улстөрчид байгааг мэдсэн учраас түүнд нэр дэвших квотыг өгөхгүй гэх яриа МАН-ын цагаан байрнаас гарч эхэлсэн юм.

https://erennews.mn/article/64420
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ