Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Танилц: Архангай аймгийн 12 дахь Засаг дарга Б.Цэрэннадмид

Архангай аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргын асуудлыг хэлэлцэн, нийт төлөөлөгчдийн олонхын саналаар Б.Цэрэннадмидыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Бямбадоогийн Цэрэннадмидыг Архангай аймгийн Засаг даргаар батламжилсан ба өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Тэрээр аймгийн 12 дахь Засаг дарга болж байгаа юм.
Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид “Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар томилогдоод өнөөдөр үүрэгт ажлаа хүлээж авлаа. Төрийн ажил бол залгамж халаатай, явж л байна. Миний харж байгаагаар өнөөдөр Архангай хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал нэлээд хүндэрсэн байдалтай байна. Мөн аймгийн 100 жилийн ой ирэх зун тохионо. Үндсэндээ дөрвөн сарын хугацаа л үлдсэн байна. Мөн аймгийн эдийн засаг, нийгмийн байдал, өр шир, засаглалын асуудал гээд хэд хэдэн зүйлийг харж байна. Эхний ээлжинд ажилтайгаа танилцана. Тодорхой чиглэлүүдээр мэдээлэл авахаар чиглэл өглөө. Дээрх асуудлуудад нэлээд анхаарч, холбогдох ажилдаа ороод явна” гэлээ.
Б.Цэрэннадмид нь 1984 онд төрсөн, ам бүл тавуулаа амьдардаг.
Боловсрол:
1991-1999 онд Булган сумын дунд сургууль,
1999-2001 онд Эрдэнэбулган сумын “Хүмүүн” 3 дугаар сургууль,
2001-2005 онд Соёлын дээд сургуулийг Музейн арга зүйч-Жуулчин зохион байгуулагч мэргэжлээр,
2011-2012 онд Удирдлагын академийг нийгмийн удирдлагын менежрээр,
2018-2019 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежрээр магистрын зэрэг хамгаалжээ.
Ажил эрхлэлт:
2005-2008 онд Соёлын дээд сургуульд багш,
2009-2011 онд аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургалт эрхэлсэн дэд захирал,
2011-2016 онд аймгийн Музейн захирал,
2016-2020 онд аймгийн ЗДТГ-ын дарга,
2020 оноос аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга,
2023 оны 02 сарын 15-наас аймгийн  Засаг дарга
Сонгуульт ажил:
2008-2012 онд Булган сумын ИТХ-ын төлөөлөгч,
2009-2013 онд аймгийн НАМЗХ-ны тэргүүлэгч, Эрдэнэбулган сумын НАМЗХ-ны тэргүүн,
2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч,
2020 оноос Монгол Ардын Намын бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ