Тэргүүн шадар сайдын албан тушаалд баараггүй очино гэж яриа үүсгэсэн Ж.Мөнхбат, ХЗДХ-ийн сайдад очих хүслээ илэрхийлсэн С.Бямбацогт, Эрүүл мэндийн сайдад очих чинхүү хүсэлтэйгээ шуудхан илчилсэн М.Оюунчимэг нарын гишүүд энэ удаагийн засагт хамраараа татуулах сурагтай.
Учир нь Ж.Мөнхбатыг Хөгжлийн банкны хэрэгт гүн хутгалдсан гэх, С.Бямбацогт нь өмнө нь сайд хийгээд үзсэн, М.Оюунчимэгийг намынхаа болон олон нийтийн дэмжлэгийг авч, улс төрөө дааж чадахгүй хэмээн үзэж байгаа бололтой.
Ямартай ч МАН тэргүүн шадар сайдын албыг шинээр гаргахаа болиод яамгүй, албатгүй олон сул сайдыг гаргахаар ярьж буй сурагтай.