Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хоёр удаа сайд хийсэн бол дахиж сайд болохгүй


Давхар дээлний сургаар УИХ-ын гишүүд давхар дээл өмсөхөөр Ерөнхий сайд болон генсекийнхээ өрөөгөөр гүйдэлтэй болсон. Сайдад горилж буй УИХ-ын гишүүдэд МАН-ын УЗ-өөс хэд хэдэн зарчмын асуудлыг дуулгажээ.
Энэ нь хоёр ба түүнээс дээш удаа УИХ-д сонгогдсон байх, өмнө нь хоёроос дээш сайд хийгээгүй байх, Мэргэжлийн чиг баримжаатай байх буву тухайн салбартаа дадлага туршлагатай байна гэсэн шалгуур буюу зарчмын асуудлыг ярьж байгаа аж. Өөрөөр хэлбэл, сайдад горилогчид өмнө нь хоёр удаа сайдын албан тушаал хашсан бол гуравдахь удаагаа сайд хийх боломжгүй гэсэн үг. Дараагийн нэг зарчмын асуудал нь давхар дээл өмсөхөөр яригдаж буй гишүүд 2024 оны УИХ-ын сонгуульд жагсаалтаар орох боломжгүй бөгөөд МАН-аас тэдэнд УИХ-д нэр дэвших квот олговол тойрогт нэр дэвших болзолтойгоор ийнхүү сайдын суудалд тухлах аж.
Ямартай ч МАН-ынхан ирэх даваа гарагт сайд нарынхаа нэрсийг эцэслэж яаралтай Засгийн газрыг ажилд нь оруулахаар түргэвчилж байгаа. Уг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өмнөх сайд нараа сайжруулна хэмээж байсан ч одоо томилогдох сайд нарынх  туршлага болон ажиллах чадвар нь маш муу гэсэн дүгнэлтийг тус намын гишүүд ч хоорондоо ярьж байна. Өмнө нь дандаа асуудалд холбогдож байсан хүмүүс сайдын суудалд горилж байна хэмээн ард түмэн шүүмжилж одоог хүртэл үзэл бодлоо илэрхийлсээр байгаа.
УИХ-д хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон гишүүд нэлээдгүй байгаа ч тэд өмнө нь ЖДҮ, Хөгжлийн банк, Концессын гэрээний асуудалд холбогдож хууль хяналтын байгууллагад хар данстай болсон хүмүүс. Тиймээс л олон нийт туршлагатай хүмүүсийг сайдаар тавиулахыг хүсэмжилсэн хэрэг. Харин одоо давхар дээл өмсөхөөр яригдаж буй гишүүд 2024 оны УИХ-ын сонгуульд жагсаалтаар орох боломжгүй бөгөөд МАН-аас тэдэнд УИХ-д нэр дэвших квот олговол тойрогт нэр дэвших болзолтойгоор ийнхүү сайдын суудалд тухлах аж. 
https://erennews.mn/article/56811
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ