Ой хээрийн түймэр гарах эрсдэл Сэлэнгийн Сүхбаатар, Алтанбулаг, Бугант, Хүдэр сумдын нутгаар аюултай, бусад сумын нутгаар нэн аюултай зэрэглэлд хүрсэн байна. Иймд мэргэлжийн байгууллагаас иргэд олон нийтэд хандаж асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаатай сав, нүхэнд хийх, айл өрхүүд хашааныхаа өнжмөл өвсийг шатаахгүй байхыг онцгойлон анхааруулсан байна.
Оны эхний 4 сарын байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд гал түймэр 33 удаа гарснаас ихэвчлэн обьектод гарч 210.3 сая төгрөгийн хохирол учируулжээ.
Мөн галын аюулаас 1915 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Гарсан гал түймрийн эл тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 буюу 32.7 хувиар буурсан аж.