Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Оросын IT компани 7 настанд ажил санал болгов


ОХУ-ын програм хангамжийн "Pro32" компани долоон настай Сергей хүүд ажил санал болгожээ. Тодруулбал, тус компани кодчилолын гайхамшиг, кодчилолын Моцарт гэж нэрлэгддэг Сергей хүүг сургалтын албаны даргаар ажилд авах хүсэлтэй байна. Гэвч Оросын хуулиар Сергей 14 нас хүрэхээс нааш ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй.
Тиймээс 14 хүртэл нь ямар нэг байдлаар хамтран ажиллах арга зам хайж, эцэг эхтэй нь ярилцсан гэж компанийн гүйцэтгэх захирал Игорь Мандик хэлжээ. Хүүгийн аав Кирилл энэ мэдээг маш баяртайгаар хүлээж авч, компанид орох өдрийг нь тэсэн ядан хүлээж байна гэжээ.
Санкт Петербургт амьдардаг Сергей хүү дөнгөж таван настайгаасаа програм хэрхэн бичихийг тайлбарласан бичлэгүүдийг цахим орчинд байршуулж эхэлжээ. Бичлэгүүдийг харахад хүү сэргэлэн цовоо, байнга инээмсэглэж байдаг. Ихэвчлэн оросоор ярих боловч үе үе бага сага англиар ярьдаг ажээ. Түүний "YouTube" суваг нь "Python" болон "Unity" програмчлалын хэл сурах сонирхолтой 3500 гаруй дэмжигчтэй.
Түүнийг програмчлалаас гадна бусдад заахдаа ч чадварлаг болохыг Игорь Мандик олж харсан аж. Тэрбээр хүүгийн талаар ярихдаа "Миний хувьд тэр бараг л Моцарт. 14 хүрэхдээ тэр гайхамшигтай багш, гайхамшигтай програм хөгжүүлэгч болох нь дамжиггүй. Тийм учраас бид тэр цагийг тэсэн ядан хүлээж байна. Заавал код бичдэг хүмүүс гэлгүй борлуулагч, нягтлан бодогч гээд манай компанийн ажилтан бүр Сергейгээс суралцах болно" гэжээ.
Одоохондоо цалингийн талаар ямар ч амлалт өгөөгүй бөгөөд долоон жилийн дараа энэ талаар ярилцана.
ЭХ СУРВАЛЖ: BBC
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ