Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Путины охид олны өмнө гарч эхэлжээ


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныохид болох Катерина Тихонова, Мария Воронцова нар олон жилийн турш олны хараанаас нуугдаж байна. Гэхдээ эгч дүүс ОХУ-ын Давос гэж нэрлэдэг Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум (SPIEF) дээр үг хэлсэн  байна.
Үүнтэй холбоотойгоор ажиглагчид Путин Москва дахь эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд гэр бүлийн хэлхээ холбоог эрэлхийлж байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд эхэлжээ. Генетик судлаач, 39 настай Воронцова хэлэлцэх асуудлын дагуу инноваци, биотехнологийн талаар илтгэл тавьсан бол  37 настай Тихонова Оросын батлан хамгаалах салбарын нарийн ширийн зүйлс, түүний өсөлтийг санхүүжүүлэх талаар ярилцсан хэлэлцүүлэгт оролцжээ.
Эмэгтэйчүүдийг өөрсдийн мэргэжлүүдийн талаарх ойлголт, зөвлөгөөг хуваалцах зорилгоор урьсан боловч бодит байдал дээр энэ шоу бүхэлдээ Путиний нэр хүндийг өсгөх зорилготой гэж АНУ-ын тагнуулын байгууллагад ажиллаж байсан Тагнуулын төв газрын нууц албаны ажилтан асан Рональд Маркс үзэж байна. Маркс “The Daily Beast” сэтгүүлд "Энэ бол Путиний ертөнц гэдгийг санаарай, бид зүгээр л тэнд амьдардаг” хэмээжээ.
undefined
Путин  хүүхдүүдийнхээ талаар нууцалж ирсэн бөгөөд тэдний талаар маш ховор ярьдаг. Рональд Маркс “Тэр яг одоо өв залгамжлалаа хайж байгаа тэр насандаа ч  ирсэн. Хэрвээ охид нь түүнийг төлөөлж чадвал тэр давуу талаа ашиглах болно гэж би бодож байна” хэмээжээ.  Воронцова Путин өөрийн биеэр хянадаг төрийн дэмжлэгтэй хөтөлбөрүүдийг удирдаж, Кремлээс олон тэрбум ам.долларын санхүүжилт авсан. Воронцова, Тихонова нар төрийн телевизээр ховорхон үзэгддэг ч Воронцова сүүлийн саруудад Путиний дэглэмийг сурталчлах талаар  дуу хоолойгоо хүргэж эхэлсэн гэв. Путиний охидоос гадна Кремлийн бусад өндөр албан тушаалтны хүүхдүүд  мөн адил чуулга уулзалтад оролцсон байна. Тухайлбал, Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгугийн охин, Кремлийн штабын дарга Антон Вайногийн хүү, Оросын олигарх Борис Ротенбергийн хүү зэрэг багтжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ