Увс аймгийн Цагаанхайрхан суманд ой хээрийн түймэр гарсныг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Түймэрт урьдчилсан байдлаар 2 га талбай шатжээ.
Тус сумын “Урт жалганы-Эх" гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 2-ны 11:30 цагт хүлээн авч 17:15 цагт цурамд оруулсан байна. Түймрийг бүрэн унтраахаар Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид, Цагаанхайрхан сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байгаа аж.
Олон нийт асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийхийг ОБЕГ-аас анхаарууллаа.