Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Увс аймагт гарсан гал түймрийг цурамд оруулжээ


Дорнод аймгийн Чойбалсан сумын төвөөс зүүн хойш 120 км-т орших энгэр шанд багийн Хавирга гоожуурын худаг гэх газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 1-ний 11:56 цагт ОБЕГ хүлээн авчээ. Дуудлагын дагуу алба хаагчид болон орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг өчигдөр шөнийн 03:40 цагт цурамд оруулж, 05:10 цагт бүрэн унтраасан байна.
Түүнчлэн Увс аймгийн Түргэн сумын нутаг аймгийн төвөөс зүүн зүгт 45 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т орших Рашаант багийн Шургац гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ. Дуудлагын дагуу алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан өчигдөр оройн 03:55 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн хоёр га талбай өртөж шатжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ