Сүхбаатар аймгийн нутагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулж бүрэн унтраасан гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн Хар толгой гэдэг газарт хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 14-ний өдрийн 16:24 цагт хүлээн авсан байна. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж мөн өдрийн 17:40 цурамд оруулж, 18:00 цагт бүрэн унтраасан байна.
Түүнчлэн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн Ганц гэдэг газарт хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 14-ний өдрийн 17:32 цагт хүлээн авчээ. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 20:23 цагт цурамд оруулж, 21:09 цагт бүрэн унтраасан байна.