Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нэгдүгээр багийн Норов-Уул гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага тус сумын Гал түймэр унтраах, аврах 47-р ангид иржээ. Дуудлагын дагуу Эрдэнэцагаан сумын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн цэргийн …. дугаар ангийн зургадугаар заставын алба хаагчид тухайн газар очсон байна. Тус ангийнхан гал түймрийг цурманд оруулж, бүрэн унтрааж, Хилийн цэргийн …. дугаар ангийн зургадугаар заставын даргад хүлээлгэн өгчээ.