Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДАРХАН-УУЛ: “Гуравдугаар батальон” буюу Монголын хамгийн их хүн амтай баг



Дархан хотыг ах дүү найрамдалт харилцаатай социалист орнуудын дэмжлэгээр бүтээн босголцсон гэдгийг мэдэхгүй хүн бараг үгүй. Зөвлөлтийн барилгын цэргийн анги байрлаж байсан газрыг 60 жилийн өмнө зотон тосоор дүрслэн буулгаж мөнхлөн үлдээжээ. Энд тодотгож буй уран зургийн нэр нь “Гуравдугаар батальон” бөгөөд 1964 ондТөрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Лувсангийн Гаваа зурсан, Дархан-Уул аймгийн музейд эх хувиараа хадгалагдаж байна.
70х113 хэмжээтэй уг зургийн агуулга нь 1960-1970-аад онд Дархан хотын бүтээн босголтод армийн цэрэг, дайчид асар их хувь нэмэр оруулахын зэрэгцээ Зөвлөлтийн барилгачидтай мөр зэрэгцэн ажиллаж байсныг гэрчлэх ба одоогийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт хороонд суурьшиж байсан цэргийн ангиудын ерөнхий байдлыг харуулжээ.

Суурин газраас буйдхан, ногоон дэнжийн дэргэд эмх цэгцтэй байрлуулсан зөөврийн сууцууд, холгүй орших гал тогоо, цөөн тооны мал сүрэг гээд тухайн үеийн шинэ хотын бүтээн босголтод гар бие оролцон, хичээн зүтгэж байсан цэргийн залуусын амьдралын нөхцөлийг баримтжуулжээ.
Үйлдвэрийн байгаль хэмээх төрөлд тооцогдох уг зохиомжид ямар нэгэн үйл явдал, тодорхой бодитой хүмүүсийг бус зөвхөн байгаль ба цөөн тооны байгууламжийг ширүүн хэллэгтэй үзүүлсэн нь цэргийн хатуу сахилга батыг илтгэх шиг. Байгаль дэлхийг намрын зэврүүн өнгө хучсан ч амьдрал үргэлжилж буй хэсэг дэх дулаан уур амьсгал уйтгар гунигийг үлдэн хөөсөн мэт дүрсэлжээ.

Зурагт өгүүлэх “Гуравдугаар батальон” өдгөө 21 аймгийн багуудаас хамгийн их хүн амтай баг юм. Албан ёсны 9000 гаруй оршин суугчтай ч албан бусаар 12 мянга гаруй хүн оршин суудаг гэдэг.Хүн ам багатай 4-5 сумыг нэгтгэсэн гэмээр энэхүү багт 60-аас дээш насны 1200 ахмад амьдардаг ажээ. Нийт 1602 га газар нутагтай тус багт Ерөнхий боловсролын нэг сургууль, төрийн болон хувийн хэвшлийн СӨБ-ын гурван цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ