Дэлхийн банк, Эрүүл мэндийн яамны хамтарсан хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношилгоонд ашиглах хиймэл оюун ухаанд холбогдсон цээжний рентген аппаратуудаар эмнэлгүүдийг хангаж, Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө.
Солонгос улсын Poskom компаний үйлдвэрлэсэн зөөврийн цээжний рентген аппарат нь 11 төрлийн өвчнийг 97-99% ялган оношлох хүчин чадалтай бөгөөд 250,000 ширхэг зураг бүхий дата баазтай холбогдож хиймэл оюун ухаанаар рентген зургийг харьцуулан уншиж 4-9 секундэд хариу гаргадаг, явуулын үзлэгээр зөөвөрлөн авч явах боломжтойгоороо давуу талтай.
Тус аппаратыг Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг амьсгалын замын өвчлөл ихсэж буй энэ үед эмнэлэгт хандсан, хатгалгаагаар хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийг оношлох тусламж, үйлчилгээнд ашиглаж эхэллээ.