Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

13 настай хүүхдийг удаа дараа хүчирхийлсэн гэх этгээдийг Киргизээс шилжүүлэн авчээ


Бага насны хүүхэд хүчирхийлээд Монгол Улсаас оргон зайлсан этгээдийг Интерполоор эрэн сурвалжилж Аргентинаас саатуулсан тухай мэдээллийг Интерполын албан ёсны Twitter хуудсанд тун саяхан (2025.04.11) нийтэлсэн байв. Тус твиттер хуудсанд энэ сарын 14-нд мөн л бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэнийг эх оронд нь шилжүүлэн өгсөн тухай видео мэдээ нийтэлжээ.
Мэдээнд "Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн гэх хэргээр Интерполын “улаан булант зар”-аар эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэнийг Киргиз улсаас Монгол Улсад шилжүүллээ. Тэрбээр 13 настай хохирогч охинтой фэйсбүүкээр дамжуулан танилцаж, удаа дараа хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдоод 2023 оны аравдугаар сард Монголоос оргон зайлсан. Улмаар 2024 оны есдүгээр сард Киргизээс баригдсан" гэж дурдсан байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ