Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт дижитал рентген аппарат дутагдаж байна

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт дижитал рентген аппарат нэн шаардлагатай байна. Учир нь коронавирусний халдвар авсан хүний уушгины нэвчдэсийг оношлоход дижитал рентген аппаратыг ашигладаг байна. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт тухайн төрлийн ганцхан аппарат байдаг бөгөөд үүнийг үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой Ковидын эмнэлэгт шилжүүлжээ.

Тийм учраас хөдөө сумдаас коронавирусний халдвар илэрсэн тохиолдолд, мөн Нэгдсэн эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд дижитал рентген аппарат дутагдаж байгааг тус байгууллагын дарга Х.Маншүк хэллээ. Уг асуудлыг холбогдох газруудад уламжилж байгаа ч хараахан шийдэгдээгүй ажээ. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ