Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мандал сумын нэгдсэн эмнэлэгт компьютер томаграфийн аппарат суурилуулна

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар компьютер томографийн аппараттай болохоор болжээ. Уг суурилуулах аппарат нь АНУ-д үйлдвэрлэсэн “Philips" загварын 16 зүсэлттэй, өдөрт 20 ба түүнээс дээш хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай аж. Мөн толгой, их бие, мөчдийн эрхтнүүд болон бүтэн биеийн оношилгоог тодосгогчтой болон тодосгогчгүй жирийн зүсэлтээр харах боломжтой юм байна. Энэхүү аппаратыг хүлээн авах гэрээг Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж, Мандал сумын НЭ-ийн дарга Ё.Буяндэлгэр, “MD medical clinic“ эмнэлгийн захирал Ч.Үл-Олдох нар үзэглэжээ. Тус аппарат ашиглалтад орсноор Мандал сумын төдийгүй зэргэлдээх сумдын иргэд нийслэлийг зорилгүйгээр сумандаа иж бүрэн оношлуулах, цаашид олон хүний амийг цаг алдалгүй аврах боломж бүрдэж байгаа юм.
Энэхүү компьютерт томаграфийн аппаратыг ирэх 6 дугаар сард багтаан суурилуулахаар бэлтгэл ажил хангаж байгаа аж. Энэхүү үйл ажиллагаанд Мандал, Баянгол сумын уугуул СХД-ийн нэгдсэн эмнэлгийн бодлого төлөвлөлт хариуцсан орлогч дарга, дүрс оношилгооны тэргүүлэх зэргийн эмч П.Бат-Ирээдүй, дүрс оношилгооны тэргүүлэх зэргийн эмч Д.Бархүү болон тус аппаратыг нийлүүлж, суурилуулж өгч буй "MD medical clinic" эмнэлгийн захирал Ч.Үл-Олдох, тус эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Мөнхбаатар нар тус дэм үзүүлжээ. 


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ