Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт Мобиком корпораци9 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлав. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Мобиком корпораци“Хайр түгээе” болон “Хэрэглээг ухаалгаар” 2 төрлийн цэнэглэгч картаа худалдаанд гаргаж, эдгээр картын 5, 6-р сарын худалдан авалтын 10 хувийн орлого болох 9 сая төгрөгийн үнэ бүхий зүйлийг гардуулан өглөө.
Тодруулбал "Ковид-19" халдвараас хамгаалах, бэлэн байдлыг хангах эм, эмнэлгийн хэрэгсэл, аппарат, 1000 ширхэг амны хаалт, 1250 хос бээлий, когуляцийн аппарат зэрэгтоног төхөөрөмжийгхандивлав. Мөн Нэгдсэн эмнэлгийнЧанар аюулгүй байдал, Дотоод хяналтын албаМобикомынсалбартай хамтарч "Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл" аяны хүрээнд нийтажилчиддааурмын үгмессежээрилгээж байгаа ажээ.