2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх асуудлаа бүхнийг дуусгаж, амжилттай өндөрлөв. Төлөөлөгчид, гишүүд үүрэг хариуцлагаа ухамсарлан, ард түмнийхээ итгэлийг найдварыг биелүүлж, санал, хүсэлтээ идэвхтэй дэвшүүлэн, жил тутмын ээлжит хоёр чуулганы түүхэнд шинэ хуудсыг нээлээ.

XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулган 2025 оны 03-р сарын 05-ны үдээс өмнө Бээжингийн Ардын их хурлын ордонд нээгдэв.Синьхуа агентлагийн сэтгүүлч:Юэ Юэвэй
Шинэ чиглэлийг тодорхойлж, шинэ гараанаас хөдөллөө
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чуулганд оролцох үеэр "2025 он бол 14-р таван жилийн төлөвлөгөөний хамгийн эцсийн жил" гэж онцлон тэмдэгллээ.Хүчирхэг Хятад улсыг байгуулж, үндэсний сэргэн мандалтын их аянд, энэ жилийн Бүх Хятадын АТИХ,УТЗЗ-ийн чуулган маань "14-р таван жил"-ийн төлөвлөгөөний зорилт, даалгаврыг чанартай биелүүлж, "15-р таван жил"-ийн төлөвлөгөөгөө сайн эхлүүлэх бат бөх суурийг тавьж, шинэ эриний чиг хандлагыг тодорхойлсон юм.
Тодруулбал, Засгийн газрын ажлын тайланд дурдсан энэ оны эдийн засгийн өсөлтийг 5 орчим хувьд хүргэх зорилт нь гадаад, дотоодынхны анхаарлыг татсан байна.
Энэ бол ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөлөөс иж бүрэн дүн шинжилгээ хийж, шинжлэх ухаанчаар нотлон,улсын дотоодын болон олон улсын байдал, олон хүчин зүйл, хэрэгцээ, боломжийг харгалзан үзсэн суурин дээр гаргасан бодитой тоо баримт юм.
Хот, сууринд 12 сая гаруй ажлын байрыг шинээр бий болж, оршин суугчдын орлого эдийн засгийн өсөлттэй зэрэг өсөн, үр тарианы үйлдвэрлэл 700 тэрбум килограммд хүргэж, ДНБ-д ногдох эрчим хүчний хорогдлыг 3 орчим хувиар бууруулна гэж дэвшүүлсэн нь эдийн засгийн өсөлтийн зорилтын нарийвчилсан агуулга болно.

Хармөрөн мужийн Сүйхуа хотын Бэйлинь дүүргийн Шуанхэ балгсны иргэд үр тариагаа хурааж байна.(Дрон зураг)Синьхуа агентлагийн сэтгүүлч:Жан Тао
Засгийн газрын ажлын тайланд хэрэглээг ахиулах “Хуучин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг шинэ бүтээгдэхүүнээр солихыг дэмжих зорилгоор 300 тэрбум юанийн урт хугацаатай засгийн газрын тусгай бондыг зохицуулна”гэсэн нь өнгөрсөн оны 12-р сарын 09-ний өдөр ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурлаас дэвшүүлсэн зорилт байж,Төвийн эдийн засгийн ажлын хуралдаан энэ ажлыг бодитойгоор байршуулан,улмаар Засгийн газрын ажлын тайланд тусгагдсан тодорхой зохицуулалт хүртэл энэ том бодлогыг тасралтгүй боловсронгуй болгож,хэрэгжүүлсээр иржээ.
Орон нутгууд ХКН-ын төв хорооны шийдвэр,зохицуулалтыг найдвартай хэрэгжүүлж, Засгийн газрын ажлын тайлан, төлөвлөгөөний тайлан, төсвийн тайлан зэрэг үндсэн ажлуудад анхаарлаа хандуулах нь мэдээж. Энэ онд төсвийн алдагдлын хэмжээг дөрвөн хувь орчим байхаар төлөвлөж, "Боловсон хүчинд хөрөнгө оруулах"-ыг нэмэгдүүлж, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах бодлогыг эрчимжүүлэн хэрэгжүүлнэ. Дээд шүүх болон дээд прокурорын ажлын тайланд аюулгүй Хятад улс, хууль дээдлэх Хятад улсыг байгуулахад гол анхаарлаа хандуулж, шударга ёсны тогтолцоо, механизмыг боловсронгуй болгож, хуулийн хяналтын чанар, үр ашгийг дээшлүүлэх зэрэг ажлын зохицуулалтыг санал болгожээ.
“Хүн дүрст робот”-ыг Засгийн газрын ажлын тайланд бичиж оруулсан нь маш олон хүний анхаарлын төвд орсон байлаа.
-Ухаалаг хүн дүрст роботууд нь зөвхөн механик бүрхүүл байснаас “дижитал амьдрал"-тай робот болсон нь оюун ухааны хөгжлийг харуулах чухал үзүүлэлт болжээ.Иймийн тулд бүх нийтийн тавцанг байгуулах явцыг хурдасган,бизнес эрхлэх,судалгаа шинжилгээ хийх босго оноог бууруулж,салбар хоорондын туршилтын платформ байгуулж, технологийн давталтыг хурдасгах зэрэг тал дээр хичээн ажиллах ёстой гэж УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Шаньши мужийн мэдээллийн удирдлагын ХХК-ийн захирал Хэ Хань танилцуулсан байлаа.

2025 оны 03-р сарын 05-ны өдөр Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгч Ван Чи Сычуаны төлөөлөгчдийн багийн хурал дээр үг хэлж байгаа нь.Синьхуа агентлагийн сэтгүүлч Люй Вэйбин
Хамтдаа сэтгэл нэгтэй зүтгэж, ирээдүйн хөгжилд анхаарлаа төвлөрүүлнэ
Хоёр чуулган нь Хятадын ард түмэн нэгэн үзүүрт сэтгэлээр хамтдаа зүтгэж, ардын ардчиллын бүх үйл явцыг хэрэгжүүлэх ил тод байдлыг бий болгож чадсан байна.
Энэ бол нэгдсэн ойлголт болон хүчний хуримтлал юм
-Ирэх таван жил бол хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, ирээдүйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратегийн боломжийн үе шат байх болно гэж 03-р сарын 07-ны өдрийн үдээс өмнө болсон УТЗЗ-ийн ХIV сонгуулийн БХХ-ны III чуулганы анхдугаар бүгд хурал дээр, Хятадын ардчиллаар улс орноо байгуулах нийгэмлэгийн төв хороо нэрийн өмнөөс гишүүн Сүнь Дүншэн хэлсэн байлаа.
Чуулганы үеэр болсон хоёр удаагийн илтгэл хийх хурлаар 28 гишүүн өөрийн санал бодлоо хуралд оролцсон гишүүд болон удирдагчидтай хуваалцаж,бүс нутгийн хөгжил,ахмад настайчуудын асрамжийн эдийн засаг,хотын засаглал зэрэг олон асуудлыг хөндсөн билээ.
Шаньдүн мужийн төлөөлөгчдийн багийн 03-р сарын 06-ны өдөр болсон багийн хэлэлцүүлэгт төлөөлөгчид "хөрөнгө оруулалтыг түргэтгэх" талаар санал бодол солилцсон байна.

Хэрэглэгчид Чунчин хотын Жянбэй дүүрэгт байрлах JD.com дэлгүүрээс цахилгаан хэрэгсэл худалдан авч байна.Синьхуа агентлагийн сэтгүүлч Ван Чуаньчао
“Энэ онд аж ахуйн нэгжүүд 24 тэрбум юанийн нэмэлт хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүний 11 тэрбум юанийг уламжлалт аж үйлдвэрт ухаалаг технологийн өөрчлөлт хийхэд зарцуулна”, Бид технологийн шинэчлэлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна гэх зэргээр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хөрөнгө оруулалтыг цаашид өргөжүүлэх талаар саналаа хэлж байлаа.
Энэ бол ардчилал, ард түмний амьжиргаа хоёрын нэгдэл
“хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хөдөлгөөний бэрхшээлтэй төлөөлөгч албан үүргээ гүйцэтгэх үед, холбогдох байгууллагууд эрхбиш шаардлагад нийцүүлэн туслалцаа үзүүлж, анхаарал халамж хандуулах ёстой гэх заалтыг төлөөлөгчдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгч Ван Юнчэн энэхүү шинэ хуулийг брайл үсгээр уншлаа.
-Би энэхүү 42 үгийг дахин дахин “уншсан” бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан халамжийг хууль ёсны баталгаа болгохыг зорьсон юм.Би энэхүү цаг мөчийг насаараа дурсах болно гэж Ван Юнчэн хэлсэн байлаа.
Ард түмнийхээ дуу хоолойг сонсож, тэдний санал бодлыг нь хүндэтгэнэ. Засгийн газрын ажлын тайланг боловсруулах явцад цахим хэрэглэгчдээс 2 сая гаруй санал хураан авчээ. УТЗЗ нь цахим хэрэглэгчдэд зориулж "Би УТЗЗ-ийн тухай санал бодлоо хэлмээр байна" гэсэн буланг нээсэн.

Үндэсний болон орон нутгийн хамтарсан хүн дүрст ухаалаг роботын инновацын төвөөс бүтээсэн "Тяньгүн" хүн дүрст робот гүйж байгаа нь.Синьхуа агентлагийн сэтгүүлч: Жюй Хуаньзун
Олон нийтийн санаа бодлыг цуглуулж, олон нийтийн санаа зовсон асуудлуудыг шийдвэрлэхээр хичээжээ.Эмнэлгийн үндсэн даатгалын муж хоорондын зохицуулалтыг ахиулах, тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэврийг зохих ёсоор нэмэх, сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг санал нь бүр л хоёр чуулганаас ард түмний тулгамдсан асуудалд хариу өгсөн явдал юм.
Хүнань мужийн төлөөлөгчдийн багийн 03-р сарын 06-ны үдээс хойш болсон хэлэлцүүлэгт "Засгийн газрын ажлын тайланд хүн амын хөгшрөлтийн эсрэг идэвхтэй хариу арга хэмжээ авах тухай”ярихдаа, төлөөлөгч Дай Инь настайчуудад тусгай зориулалттай эмийн гарын авлагыг хүмүүст үзүүлсэн байв.Эдгээр эмийн гарын авлага дээрх үсэг нь бусад эм бэлдмэлийн гарын авлагын үсгээс том бөгөөд хэрэглэсэн цаас нь маш том хэмжээтэй байлаа.
Энэ бол нээлттэй байдал, өөртөө итгэх итгэлийн уялдаа юм——
“Хоёр чуулган”нь дэлхий дахин Хятад улсыг ажиглах цонх юм.Энэ онд Хятадын 3000 гаруй сэтгүүлч,Хонконг, Макао, Тайвань болон гадаадын 1000 гаруй сэтгүүлч хоёр чуулганы сурталчилгааны ажилд оролцсон.
03-р сарын 06-ны өглөө болсон Түвдийн төлөөлөгчдийн багийн нээлттэй хурал дээр, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч бөгөөд Шигаз хотын дарга Ван Фанхун хүрэлцэн ирсэн Хятад болон гадаадын сэтгүүлчдэд Динри шяний газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын ажлын талаар танилцуулав.

2025 оны 03-р сарын 09-ний өдөр XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулганы Тамгын газрын ажилтнууд яаралтай ажиллаж байна.Синьхуа агентлагийн сэтгүүлч Жэн Хуаньсун
Хятад улс ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг Тяньжинь хотноо зохион байгуулж, 15 минутын дотор үйлчилгээ үзүүлэх боломжтой ахмад настны асрамжийн үйлчилгээний бүсийг байгуулахыг дэмжиж, "Сайн орон сууц"-ны стандартыг тогтоосон билээ. Гурван удаагийн хэвлэлийн бага хуралд Төрийн зөвлөлийн холбогдох газрын дарга нар эдийн засаг, дипломат харилцаа, ард түмний амьжиргаа зэрэг асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж,холбогдох төрийн бодлогын тухай дэлгэрэнгүй тайлбарлав.
- Энэ “цонх”-оор дэлхийн хоёрдох том эдийн засаг болох Хятад улс өөрийн гэсэн чиг хандлага,зорилго,бодлогын зохицуулалтайгаар өөрчлөлт ихтэй ертөнцөд өөдрөг дохио өгч буйг би харсан гэж хоёр чуулганыг сурвалжлах ажилд анх удаа оролцож буй Австралийн санхүүгийн тойм сэтгүүлийн сурвалжлагч Жессика Сийл ийнхүү хэлсэн байлаа.
Хүндрэл бэрхшээлийг зоригтойгоор даван туулж, чиг хандлагыг тодорхойлох болно
Эдийн засгийн өндөр хөгжилтэй мужууд нь улс орны эдийн засгийн үндсэн нөхцөл байдлыг тогтворжуулахад түлхэц болдог.2024 онд Хятадын эдийн засгийн томоохон 10 муж Хятадын ДНБ-ий 60 гаруй хувийг бүрдүүлжээ.Энэ онд эдийн засгийн өндөр хөгжилтэй ихэнх мужууд эдийн засгийн өсөлтийн зорилтоо 5 хувиас дээш байлгахаар тогтоосон.

XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулганы нээлт 2025 оны 03-р сарын 05-ны үдээс өмнө Бээжингийн Ардын их хурлын ордонд болов.Синьхуа агентлагийн сэтгүүлч Ли Шян
“Инновацын явц дахь аж ахуйн нэгжүүдийн байр суурийг бэхжүүлж, инновацын гинжин хэлхээ болон үйлдвэрлэлийн гинжин хэлхээг холбох”, “Шинжлэх ухаан, технологийн ололтын үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр сургууль, аж ахуйн нэгж, орон нутгийн засаг захиргааны хамтарсан инновацын платформыг байгуулах”,“Бид эх орныхоо шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх боломжийг ашиглаж,инновацын үр дүнтэй бүтээн байгуулалт, хэрэглээний загварыг шинэчлэн тогтоох ёстой”гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэлцүүлэгт оролцохдоо инновацын тухай олон удаа онцолжээ.
CR450 EMU-ыг туршин аялуулж байгаа бөгөөд дараагийн үеийн "хиймэл нар"-ны систем нь туршилтаар дамжиж тун удахгүй ашиглалтад орох болсон нь бүр Хятадын инновацын чадавх дээшилсээр байгаагийн бодит гэрч болно.
-Manatee III далайн гүний өрөмдлөгийн машины бүх үндсэн технологийн судалгаа,прототип дизайн,боловсруулалтыг хийж дуусгасан.Удахгүй угсрах, ашиглалтад оруулах ажил эхлэх бөгөөд ирэх онд далайд туршилт хийхээр төлөвлөж байна.Бид хүн төрөлхтний далайн өрөмдлөгийн технологийг дэлхийд анх удаа бүрэн ашиглах төлөвтэй байгаа гэж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн, Хүнаний Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн профессор Ван Бүянь хурлын үеэр энэхүү баярт мэдээг уламжилсан байлаа.

2025 оны 03-р сарын 08-ны өдөр XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулганы хоёрдугаар ээлжийн"Төлөөлөгчийн коридор"-ын үйл ажиллагаа Бээжин хотын Ардын их хурлын ордонд болов. Синьхуа агентлагийн сэтгүүлч Люй Давэй
ТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын Хуадянь группийн дарга Жян И хэлэхдээ “Төвийн аж ахуйн нэгжийн хувьд шинжлэх ухаан, технологийн ололт амжилтын өөрчлөлтийг ахиулах, эрчим хүчний шинэ технологи,бүтээгдэхүүн,шинэ хувилбаруудыг өргөн цар хүрээтэй хэрэгжүүлэх ажлыг түргэтгэн биелүүлэх болно”.
Энэ жил шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх чухал жил болж байна. “Зах зээлд суурилсан хүчин зүйлийн хуваарилалтын шинэчлэлийг гүнзгийрүүлж, орон нутгийн ивээх үзэл, зах зээлийн сегментчилэл, "хувьсалт" өрсөлдөөнийг идэвхтэй арилгах ёстой”. “Боловсролын иж бүрэн шинэчлэлийг гүнзгийрүүлэх нь чанартай боловсролын тогтолцоог бий болгож, иргэдийн сэтгэлд нийцсэн боловсрол олгох гол арга зам юм”гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин бүлгийн дүгнэлт, хэлэлцүүлэгт оролцохдоо холбогдох шинэчлэлийн талаар тодорхой шаардлагуудыг удаа дараа тавьсан.
Засгийн газрын ажлын тайланд шинэчлэлийн чухал арга хэмжээний хэрэгжилтийг түргэтгэхийг санал болгож, "шинэчлэл" хэмээх үг 40 гаруй удаа давтагджээ.

Ажилтнууд Хятадын Төмөр замын шинжлэх ухааны академийн Үндэсний төмөр замын туршилтын төвд CR450 EMU загвар дээр туршилт хийж байна.Синьхуа агентлагийн сэтгүүлч Ли Шинь
Гүн давхаргын өөрчлөлт шинэчлэл, өндөр түвшний нээлттэй байдал нь бие биеэ нөхөж байгаа юм.Хайнань мужийн чөлөөт худалдааны боомтыг нээж, ашиглалтад оруулах гэж байна.Тогтолцооны нээлттэй байдал нь аж ахуйн нэгжүүдэд илүү их хөгжлийн боломж олгож, хүчтэй дэмжлэг үзүүлж, Хайнань руу илүү олон хүн, ложистик, хөрөнгийн урсгалыг татах болно”гэж Бүх Хятадын АТИХ-ын гишүүн бөгөөд Хайнань мужийн намын хорооны чөлөөт худалдааны боомтын ажлын албаны орлогч дарга Цай Чян хэлсэн юм.
Зохиогч: | ЖАО ЧАО,ШЕ ШИЯО,ВЭЙ ЮЙКҮНЬ нар |
Найруулагч: | Б.АРИУХАН |
Эх сурвалж: | news.cn |