
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Харвардын их сургуулийг "замаасаа төөрсөн" хэмээн шүүмжилж, холбооны санхүүжилтээс хасах хэрэгтэй гэж мэдэгджээ. Энэ талаар Трамп Truth Social нийгмийн сүлжээнд бичжээ.
Тэрбээр "Харвардын их сургуулийг цаашид суралцахад тохиромжтой газар гэж үзэх боломжгүй бөгөөд дэлхийн шилдэг их сургууль, коллежийн жагсаалтад багтах ёсгүй.
"Харвард бол инээдэм, үзэн ядалт, тэнэглэлийг заадаг, цаашид холбооны санхүүжилт авах ёсгүй" гэж мэдэгдсэн байна. АНУ-ын ерөнхийлөгчийн хэлснээр, Харвардын их сургууль нь "Оюутнууд болон ирээдүйн удирдагч гэгдэх хүмүүст бүтэлгүйтлийг заах чадвартай радикал зүүний үзэлтнүүд, тэнэгүүд, хоосон толгойнуудыг элсүүлдэг” гэсэн байна.
Ж.Бат
Эх сурвалж: rbc.ru