Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

960 хүүхдийн багтаамжтай сургууль 2023 онд ашиглалтад орно



Дархан-Уул аймгийн Дархан сумын 12дугаар багт 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг барьж эхэллээ. Азийн хөгжлийн банкны 10.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй уг сургуулийн барилгын суурийн ажил арав гаруй хувьтай байна. Шинээр барих сургуулийн барилгажих талбай 2580 м2, ажлын талбай 6700м2, нийт дөрвөн блоктой ажээ. Есөн анги, 16 кабинет, дөрвөн лаборатори, нэг өдөр өнжүүлэх танхим, урлаг болон спорт заал, гал тогоо, захиргаа удирдлагын өрөөнүүдтэй байхаар тусгажээ. Гэрээт хугацаагаар 2023 онд барилгын ажлыг хүлээлгэн өгөх аж.
Сургууль ашиглалтад орсноор Дархан сумынес, Одцогцолбор, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн анги танхимын ачаалал буурах юм. Гүйцэтгэгчээр “Би энд Би констракшн” ХХК ажиллаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ