Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тавдугаар сургуулийн барилгыг энэ сард ашиглалтад оруулна

Аймгийн төвийн тавдугаар сургуулийн дотоод тохижилтын гүйцэтгэлийн ажилтай Баянхонгор сумын удирдлагууд танилцав.Тус сургуулийг 2013 оноос барьж эхэлсэн ба барилгын ажлын гүйцэтгэл дутуу шалтгаанаар ашиглалтад орохгүй өдийг хүрсэн юм. Сургуулийн барилгын ажлын гүйцэтгэгч болох “Их Наяд Хөгжил” ХХК улсын төсвийн 5.2 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэйгээр барьж байгуулжээ. 
Тус сургууль нь  4 давхар бүхий  том саруулхан анги танхимуудтай, гал тогооны өрөө, спорт заал, урлагийн заал, багшийн хөгжлийн төв, сурагчдын хөгжлийн төв, багшийн амралтын өрөө зэрэг орчин үеийн суралцах, сургах орчныг иж бүрэн бүрдүүлж, шийдсэн орон нутгийн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтуудын нэг болоод байна. 
Тус сургуулийн барилгыг энэ сард багтаан улсын комисс ажиллуулан,  байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ