Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Нарлаг Монгол" анхны бие даасан үзэсгэлэнд 20 гаруй бүтээл дэлгэжээ

Монголын Урчуудын эвлэлийн шагналт, МУЭ-ийн гишүүн, Дархан хотын зураач, барималч Цэрэнгийн Намдагийн "Нарлаг Монгол" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнг таван өдрийн турш Эмэгтэйчүүдийн ордонд дэлгэж хаалтаа хийлээ.
Уран бүтээлч Ц.Намдаг өмнө нь холбооны гишүүн, зураачидтай хамтарсан үзэсгэлэн дэлгэж байсан. Харинэнэ удаад анхны бие даасан үзэсгэлэнгээ Дарханчуудын хүртээл болгож зөвхөн өөрийнхөө бүтээлийг дэлгэн харуулснаараа онцлог боллоо. Үзэсгэлэнд баримал болон уран зургийн 20 гаруй уран бүтээл дэлгэжээ.
Үзэгчид болон уран бүтээлийн найз нөхөд нь түүнийг Монголын төдийгүй дэлхийн хэмжээний уран бүтээлч гэдгээ нотлон харуулахуйц сонгодог, орчин үеийн, хараа,сэтгэл булаам уран бүтээл дэлгэн үзүүлснийг онцлон дурдаж байлаа. Зураач, дүрслэх урлагийнхан, хөгжимчид, бүжигчид гээд бүгд багшаасаа бодит чиглэлээ өвлөж авдаг бол уран бүтээлийн талбарт гарахдаа өөрөө ямар чиглэлээр бүтээл гаргахаа сонгодог. Миний тухайд контемпорари арт чиглэлээр явбал мэдрэмж, сэтгэмж дөхүү гэдгээ мэдэрч, энэ чиглэлээр уран бүтээлээ туурвидаг гэж “Нарлаг Монгол” үзэсгэлэнгийн эзэн Ц.Намдаг онцолж байлаа.
Үзэсгэлэнг Дархан-Уул, Орхон аймаг болон Улаанбаатар хотын уран барималч, зураачид үзэж сонирхохын зэрэгцээ ямар чиглэлээр, ямар уран бүтээл шинээр туурвисныг үзэхээр ирсэн гэдгийг ч онцолж байлаа. Ирэх долоо хоногт Дарханы зураач, урчуудын хамтарсан үзэсгэлэнг дэлгэх бөгөөд түүнд ч бүтээлүүдээрээ оролцохоор болжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ