Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СҮХБААТАР: Наадмын талбай барих ажил 80 гаруй хувьтай байна

Аймгийн наадмын талбайг шинээр барих ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Нийт хоёр тэрбум орчим төгрөгийн өртөгтэй тус талбай нь 2000 хүний суудалтай, таван хаалгатай, гадна талдаа 500 машины зогсоолтойгоос гадна сүүдрэвчийг бүрэн шийджээ.
Мөн дотор талын талбайг бүтэн зүлэгжүүлэх юм байна. Одоогоор тохижилтын ажил хийгдэж байна. 7 дугаар сарын 28-нд хүлээлгэж өгнө гэж гүйцэтгэгч тал мэдэгдлээ.
Баяр наадмын хугацаа дөхсөн учир талбайн ажлыг хугацаанд нь дуусгахын тулд орон нутгаас нэмэлтээр ажиллах хүч гарган хамтарч байгаагаас гадна байнгын хяналт тавьж байгаа аж.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ