http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Филиппинчүүд авлигын эсрэг жагсч байна


Филиппиний нийслэл Манила хотод засгийн газрын үерийн эсрэг төсөлтэй холбоотой авлигын хэргийг эсэргүүцэн хэдэн мянган хүн жагсч байна. Уг жагсаал Ням гаригт (2025.09.21) эхэлсэн бөгөөд жагсагчид авлигыг таслан зогсоохыг уриалсан лоозон барьжээ. Төсвийг нь гаргачихсан байхад зарим төсөл хэрэгжээгүй гэх мэдээлэл ил болсноос хойш олон нийтийн шүүмжлэл тус улсад нэмэгдсээр байна. Хууль тогтоогчид болон бизнес эрхлэгчид хоорондоо тохиролцсон гэх мэдээлэл ч мөн гарсан байна.
Төрийн албан хаагчдыг авлигыг таслан зогсоож, засаглалыг сайжруулахыг хүсч байна гэж нэгэн их сургуулийн оюутан орон нутгийн хэвлэлд ярьсан байв. Өөр нэг оюутан энэ асуудлыг хурдан шийдвэрлэвэл иргэд цаашид зовохгүй байх болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим жагсагчид цагдаа нартай мөргөлдөж буйг харуулсан бөгөөд ачааны машин шатаасан, чулуу шидсэн гэх хэргээр 17 хүнийг саатуулжээ. АНУ-ын хэвлэл мэдээллийн "Bloomberg" агентлаг Филиппиний эсэргүүцлийн жагсаалыг бүс нутаг даяар эмх замбараагүй байдал нэмэгдэж байгаа үед тохиож байна гэж онцлоод, Индонез, Балбад саяхан болсон жагсаалаас иш татан дурджээ.
02628a7f267f641e3ec50b8231f02c7f3e524e26


74079950_605

topshot-philippines-politics-corruption-flood-protest-35844340






ЭХ СУРВАЛЖ: NHK
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ