Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэв

Завхан аймгийн зургаан сумын сургууль, цэцэрлэгийн гал тогоонд иж бүрэн тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ.
Тус аймаг сургууль, цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулах бодлого барьж ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Завханмандал, Отгон, Эрдэнэхайрхан, Сонгино сумын ерөнхий боловсролын сургууль, Нөмрөг сумын цэцэрлэг, Улиастай сумын VI цэцэрлэгийн гал тогоонд тоног төхөөрөмж гардуулан өгөөд байна. Ялангуяа дээрх сургууль, цэцэрлэгийн гал тогоонд нэн шаардлагатай, хамгийн их хэрэгцээтэй байсан I, II дугаар хоолны тогоо, цахилгаан жигнүүр, цахилгаан пийшин, аяга таваг ариутгагч зэрэг нийт 118,0 сая төгрөгийн өртөг бүхий цахилгаан тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал гардуулан өгчээ.
Дээрх сургууль, цэцэрлэгүүд нь ердийн галлагаатай пийшин дээр хоол үйлдвэрлэлээ явуулж байсан аж. Тэгвэл гал тогооны цахилгаан тоног төхөөрөмжтэй болсноор хүүхдүүдийн үдийн цай болон цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол үйлдвэрлэлийн технологи, ажилчдын бүтээмж ч сайжрах юм. Дээрх тоног төхөөрөмжүүдийг орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр шийдвэрлэсэн байна. Цаашид “Үдийн хоол” үйл ажиллагааны хүрээнд сургуулийн хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шат дараатай шинэчилж, хүний нөөцийг чадавхжуулах ажлыг хэрэгжүүлнэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ