Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цэцэрлэгүүдийн зөөлөн эдлэлийг шинэчилж байна



Ховд /МОНЦАМЭ/.Ховд аймаг Тайванийн хүүхдийн сантай хамтран цэцэрлэгийн хүүхдийн зөөлөн эдлэлийг шинэчлэх ажил хийж байна.

Өнгөрсөн жил ТИКА Олон улсын байгууллагатайхамтран төрийн өмчийн бүх цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэх ажил хийсэн. Тэгвэл энэ жил Тайванийн хүүхдийн сантай хамтран цэцэрлэгийн зөөлөн эдлэлийг үе шаттай шинэчлэх ажил эхэлсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, аймгийн удирдлагууд энэ сарын 2-нд Жаргалант сумын нэг болон 10 дугаар цэцэрлэгт тус бүр 50 ширхэг зөөлөн эдлэл гардуулан өгчээ.

Ийнхүү тус сангаас бэлэглэсэн 1000 хүүхдийн хөнжил, гудас, цагаан хэрэглэлийг аймгийн төвийн найм, хөдөөгийн 10 сумын цэцэрлэг, нэг дотуур байранд олгож байгаа юм.




скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ