![](http://www.tur.mn/uploads/posts/2020-04/1588124341_lha4645.jpg)
"Эрдэнэс таван толгой” ХК-нь Чингэлтэй дүүрэгтэй байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичиг, нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, багачуудын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор дүүргийн төрийн өмчийн 30 цэцэрлэгт эмчийн өрөөний шаардлагатай тоног төхөөрөмжийг олголоо.
![](http://www.tur.mn/uploads/posts/2020-04/1588124313_lha4620.jpg)
Тоног төхөөрөмжийн дээжийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн болон "Эрдэнэс таван толгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Батсайхан нар цэцэрлэгүүдийн төлөөлөлд гардуулан өгсөн юм. Энэ үеэр дүүргийн Засаг дарга боловсролын салбарыг дэмжин ажиллаж байгаа "Эрдэнэс таван толгой” ХК-ийн хамт олонд дүүргийн боловсролын салбарын нийт ажилтан, албан хаагч, хүүхэд, багачуудын өмнөөс талархаж буйгаа илэрхийлэн цаашид олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх болно гэдгийг онцоллоо.
![](http://www.tur.mn/uploads/posts/2020-04/1588124397_lha4615.jpg)