Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

2001 оны төгсөгчид эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлалаа



Ховд аймгийн төв болон хөдөөгийн сумдын eрөнхий боловсролын сургуулийн 2001 оны төгсөгчдийн төлөөлөл өнөөдөр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 30 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж гардуулан өгөв.
Тэртээ 2001 онд Ховд аймгийн төв болон хөдөөгийн сумын сургуулиудад 1000 орчим сурагч суралцан төгссөн байна. Улмаар төгсөгчид 20 жилийн ойн баяраа тохиолдуулан “Шинэ мянганы эхлэл” ТББ-аараа дамжуулан Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмж хандивлах сайн үйлсийн аян өрнүүлжээ. 
Үүнд аймгийн төвийн таван сургууль болон Манхан, Эрдэнэбүрэн сумын сургуулийн 2001 оны төгсөгчид идэвхтэй нэгдсэн байна. Ингээд нярайн шарлалт хэмжих багаж, судас тодруулагч, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат зэрэг 9 нэр төрлийн 14 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм.   
Үүний үр дүнд Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн тоног төхөөрөмжийн хангамж сайжирсан бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж өргөжих давуу тал бүрдэж байгааг мэргэжилтнүүд онцоллоо. 
2001 оны төгсөгчдийн санаачилгаар байгуулсан “Шинэ мянганы эхлэл” ТББ нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цаашид иргэд, олон нийтэд чиглэсэн ажлуудыг үe шаттай хэрэгжүүлэх, төгсөгчдийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байгаа аж.    
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ