Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Төрөх эмэгтэйчүүдийн тасаг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдалд нэн шаардлагатай 10 нэр төрлийн 178 сая орчим төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжтэй боллоо.
Аймгийн эрүүл мэндийн салбарт 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баталсан төсвийн хүрээнд “Медикал ресурс” ХХК тоног төхөөрөмжүүдийг нийлүүлжээ.
Тодруулбал, аймгийн Нэгдсэн эмнэлэг 177 сая 800 мянган төгрөгийн өртөг бүхий Нярайн инкубатор, Фото эмчилгээний аппарат (БНСУ), өвчтөний хяналтын монитор, нярайн дулаацуулах ширээ, нярайн СРАР, унтуулгын аппарат, уушгины спирометр, каогуляцын аппарат, эхо аппарат, мэс заслын багаж хэрэгслүүдээр хангагдаж байна.