Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цар тахлын улмаас зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоожээ


Тус аймгийн бизнес регистрийн санд 2387 аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Үүнээс үйл ажиллагаа явуулж байгаа 1301, үйл ажиллагаа эхлээгүй 388, түр зогсоосон 556 аж ахуйн нэгж байна. Харин үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон 142 аж ахуйн нэгж байгууллага байна. Бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 2017 оноос хойш 450-аар нэмэгджээ. Гэхдээ бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон нь сүүлийн дөрвөн жил нэмэгдсэн байна. Энэ нь цар тахлын нөхцөл байдлын улмаас дийлэнх нь үйл ажиллагаагаа тогтмол явуулж чадаагүй, ажиллах хүчний хомсдолоос болж үйл ажиллагаагаа зогсоосон байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ