Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Домборын тэмцээнд 80 гаруй хүүхэд оролцлоо


Олон ястны өлгий Ховд аймаг нь 90 мянга гаруй хүн амтай бөгөөд нийт хүн амын 10 гаруй хувийг казах үндэстэн эзэлж байна. Казахын ард түмний үндэсний чавхдаст хөгжмийн зэмсэг бол домбор юм. Эрдэмтэд домбор хөгжим зургаан мянган жилийн түүхтэй гэж үздэг. Ихэнх казах айл өрхөд домбор хөгжим байдаг бөгөөд хүүхэд, хөгшид гэж ялгалгүй домбор хөгжмөөрөө тоглож ирсэн уламжлалтай.
Иймээс Казах түмний үндэсний баяр болох Наурызын баярыг угтан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтын ивээл дор “Күй” домборын тэмцээнийгтав дахь жилдээ амжилттайзохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд хээ хуар, хатгамлаар чимсэн үндэсний хувцсаараа гоёсон 5-18 насны 80 гаруй хүүхэд оролцож, казах ардын дуу, домборын аялгуу сонирхууллаа.
Тэмцээний үйл ажиллагаа нь олон нийтэд домбор хөгжмийг сурталчлан таниулах, тус хөгжмөөр хичээллэж буй хүүхдүүдийг дэмжих, ур чадварыг нь дээшлүүлэх, зан заншлаа хадгалж, өв соёлоо өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байснаараа онцлогтой.
Тэмцээнд бага насны гоцлол ангилалд нэгдүгээр байртА.Нуртас, хоёрдугаар байрт Д.Мейранбек, гуравдугаар байрт Н.Алихан, тусгай байрт Ш.Арстан, А.Сауле нар шалгарчээ.  

Мөнхамтлаг ангилалд нэгдүгээр байртЖаргалант сумын С.Даулетбек багштай Асилмура хамтлаг, хоёрдугаар байртБуянт сумынН.Самирхан багштай Намс хамтлаг, гуравдугаар байртЖаргалант сумын С.Даулетбек багштай Хирандар хамтлаг,
12-оос дээш насны гоцлол ангилалд нэгдүгээр байрт Э.Айбек, хоёрдугаар байрт Т.Маралбек, гуравдугаар байрт Х.Бахытжол, тусгай байрт Б.Симбат, Т.Эркежан нар, Хамтлаг ангилалд нэгдүгээр байртБуянт сумын Самирхан багштай Адираспан хамтлаг, хоёрдугаар байртЖаргалант сумын Толек хамтлаг, гуравдугаар байртЖаргалант сумын С.Даулетбек багштай Аристан хамтлагтус тусшалгарлаа.
Ховд аймаг нь Олон үндэстэн ястны өв, соёл урлаг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн үйл ажиллагааны нэгээхэн хэсэг нь казах үндэстний өв соёл, үүх түүх, уламжлалтай салшгүй холбоотой байгааг энэ үеэр албаныхан онцлон хэллээ.
Тэмцээний зохион байгуулагчаар Ховд аймгийн Соёл урлагийн газар, “Елбереке” ТББ хамран ажиллалаа.
2009 онд ЮНЕСКО-гоос Наурызыг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, 2010 онд НҮБ Ерөнхий Ассамблейн чуулганаараа Олон улсын Наурызын өдөрийг тунхагласнаар нийт хүн төрөлхтөн Хаврыг угтаж, нарыг тосох тус баярыг өргөнөөр тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Дорнын зурхай ёсоор Наурыз нь шинэ жилийн эхэн, хаврын өдөр шөнө тэнцсэн өдөртэй давхацдаг. Тиймээс казахууд гуравдугаар сарыг Наурыз гэж нэрлэдэг. Наурыз нь хавар ирснийг илтгэх бөгөөд хаврын сэргэлтийн баяр аж.
Наурызын баяр буюу Нарны баяр нь жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиож байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ