Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүний их эмчийг орон сууцаар хангалаа


Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга хүний эмч, мэргэжилтний нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулан, аж ахуйн нэгжийн дэмжлэгээр нэг их эмчийг орон сууцтай болгожээ. Мөн хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн ЭХО-ны баримжаа олгох сургалт, сувилахуйн сургуульд тус бүр нэг эмч, мэргэжилтнийг сургасан байна.
Сумын Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ Бүрэгхангай 100” хөтөлбөрийг хэрэгжүүлэн өнгөрсөн онд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг гурван удаа зохион байгуулан 2231 иргэнийг хамруулан тусламж, үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн төвийг төсөв, аж ахуйн нэгж, иргэдийн хандивын 232,6 сая төгрөгөөр оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангажээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ