Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган суманд зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Булган аймгийн Булган сумын Засаг даргын шийдвэрээр зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо.
Сумын Онцгой комисс коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн аж ахуйннэгжийн нэрийг зарлаагүй боловч үйл ажиллагааг тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр хугацаагаар хаасан байна. Харин Эрүүл мэндийн газар “Нутгийн зоог”, “Нутгийн дэлгүүр”, “Анар” худалдааны төвд сэжигтэй тохиолдол гарсан талаар мэдэгдээд байгаа юм.
Аймгийн төвд хөдөлгөөн хязгаарлаагүй бөгөөд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд эрүүл мэндийн байгууллагын заавар, зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримтлан ажиллахыг байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болгожээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ